2/21/2016

Нүүр цэвэрлэх алхамууд

Сайн байцгаана уу бүсгүйчүүдээ,

Нэг ийм блог бичие гэж бодосоор он жил, цаг хугацаа урсан өнгөрч өдийг хүрчээ. Тэгээд эхлэхгүй бол горьгүй нь гэж бодоод өнөөдрийн энэ сайхан амралтын өдөр бичиж сууна. Охид бүсгүйчүүд маань энд тавигдсан постуудыг уншихаас гадна, хэрэгтэй мэдээллээ хоорондоо солилцдог мэдээлэл зөвөлгөө сайтай тийм гоё газар болно гэж найдаж байна. 


Хамгийн анхны постоороо өөрийнхөө хэрэглэдэг нүүр цэвэрлэгээний аргын талаараа хүргэе гэж бодлоо. Миний арьс дух хамар эрүүгээрээ тослог, юм гардаг харин бусад хэсгээрээ энгийн хуурай арьстай.
Одоогийн миний хэрэглэж байгаа нүүр цэвэрлэгээний дарааллыг би Dermalogica гээд брендийн бүтээгдэхүүнүүдийг сонирхож яваад анх сонссон юм, харин дараа нь бүр тренд болсон арга байсныг нь мэдсэн. Ерөнхий үндсэн дараалал нь энэ:

1. Make-up Remover: Мэдээж нүдний будаг, уруулын тинт, тэр дундаа сормуусны уг, усны хамгаалалттай сормуусны будагаа арилгах нь хамгийн эхний алхам юм. Нэлээн сайн дээрээс нь зөөлөн нүдний будаг арилгагчтай байх нь хамгийн чухал. Тэгээд юу юугүй арчилгүйгээр хөвөндөө шингээгээд 5 секунд дарж хүлээж байгаад арчиж авбал хурдан арилхаас гадна сормуус унах нь ч бага. Бүгдээрээ нүдэндээ их зөөлөн хандацгааяа! Уншаад байхнаа нүүрний ганц булчингүй хэсэг учраас хамгийн түрүүнд сулардаг, үрчлээ суудаг хэсэг юм байна лээ шүү! Би сүүлд энэ Skinfood Milk shake point make-up remover хэрэглэж байна. Их судалж байж авсан, сэтгэл гонсойлгойгүй шүү, сүүний найрлагатай болохоор их зөөлөн, дээрээс нь сормуусны угийн конторыг хүртэл маш сайн авч арилгадаг болохоор хайр зарласан байна.


2. Cleansing Oil: Энэхүү cleansing oil нь ер нь нэг төрлийн тос бөгөөд нүүрний будаг, бусад хир буртагийг цэвэрлэх зориулалттай юм. Бид орой нүдний будгаа тусгай цэвэрлэгчээр арилгадаг болохоос foundation-ээ бол зүгээр угаачихдаг шүүдээ. Харин энэ тос бүх будгийг цогцоор нь арилгах чадалтай маш сайн цэвэрлэгч. Одоо бол энэ миний нүүр цэвэрлэгээний хамгийн чухал алхам болоод байна.


Хэрэглэх үедээ ерөөсөө ус хүргэлгүй нүүрэндээ түрхээд массажлана, арай хуурай юм шиг санагдвал жаахан устай хольж болно. Тос болохоор нүүрэнд наалдаад салахгүй байх гэж бодож магадгүй, харин ч эсрэгээрээ ус хүргэхэд л шууд арилчихдаг. Яг одоо бол би Innisfree брэндийн Apple Juicy cleansing oil хэрэглэж байна. Их гоё алимны үнэртэй, дараа нь арьс маш зөөлхөн болсон мэдрэмж төрдөг.


3. Cleansing Foam/Gel: Одоо нүүрний хир буртагийг арилгасан учраас нүүр угаагчаа хэрэглэж илүү гүн бохирдлуудыг цэвэрлэх хэрэгтэй. Ямар ч угаагч байж болно нүүрнийхээ онцлогт тааруулаад. Би яг одоо Innisfree-гийн асуудалтай арьсанд зориулсан Bija trouble facial foam хэрэглэж байгаа, тун давгүй хамаг өөх тосыг маань хуу хамаал явчихдийн. Гар дээрээ авч жаахан ус нэмж байгаад нэлээн хөөсрүүлж байгаад нүүрээ угаавал их зүгээр, шууд нүүрэндээ түрхсэнээс. Ер нь cleansing oil-оор хир бутагийг нь ихэнхийг нь авсан болохоор энэ шатанд хөөсөөрөө нэг л угаахад хангалттай байдаг. Будгаа сайн арилгах гээд 2 удаа угаахаар бас нүүр хуурайших талтай дээрээс нь угаагчинд ч гэсэн хэмнэлттэй :P.


Өглөө нүүрээ угаагчаар угаах шаардлагатай юу? гэсэн асуултыг би бас өөрөөсөө асууж байлаа. Уншихнээ хэрвээ хуурай арьстай бол заавал нүүр угаагчаар угаах шаардлагагүй. Харин тослог бол өглөө угаах нь тийм ч буруу зүйл биш, дээрээс нь нүүрийг будалтанд бэлдэх нэг алхам болдог гэнээ. Тэгэхээр энэ бол ёстой хувь хүний сонголт бололтой. Би хувьдаа бага зэрэг угаагчаар хөнгөн угаачихдаг. 

4. Scrub болон Нэмэлт арчилгаа: Дээр гурван шатаар бол ерөнхийдөө өдөр тутмын нүүр цэвэрлэгээ маань дуусдаг, харин долоо хоногтоо 1-2 удаа нэмэлт арчилгааг хийнэ. 

Эхнийх нь нүүрээ гуужуулах: Энэ шат их чухал шат юм шиг санагдах болсон, нүүрний илүүдэл үхмэл арьсуудаа гуужуулахаар цаанаасаа нүүр зөөлөн болж, будаг хүртэл шингээх нь сайжирдаг. Тийм болохоор 7 хоногтоо 1-2 удаа тогтмол хэрэглэж байгаарай. Миний одоогийн хэрэглэж байгаа нь Skinfood Black Sugar Essential Scrub 2X, элсэн чихрийн үйрмэгүүд нь массажлаад байхаар уусааад алга болчихно тэгээд жаахан байлгаж байгаад угаагаад авахаар нүүр гэж зүгээр "baby butt". 


Харин дараагийнх нь энэ хөөсөөр цэвэрлэх арга: Ер нь япончууд нүүр их эмзэг учраас их зөөлөн юмаар угаах ёстой гээд гараараа биш хөөсөөр угаадаг гэж тэнд амьдардаг найзаасаа сонсож байлаа. Би энэ аргыг их сайн арга гэж хэлэх байна, хэрэглэсний дараа нүүр их цэвэрхэн цагаан болцийм шиг санагдахаас гадна нүүрэн дээр гардаг юмнууд хүртэл багассан байдаг.
Хэрэглэх тухайд бол гадуур хөөсрүүлдэг пролон сетка зөндөө байдаг болсон байналээ. Тэрийгээ жаахан усаар норгож байгаад угаагчнаасаа бага зэрэг хийгээд сайн үрнэ. Хөөс нь ийм өтгөн болохоор нь нүүрэндээ түрхээд 1-2мин массажлана, тэгээд л угаагаад авчихна даа.


Дуучин Нара энэ аргын талаар бичлэг хийсэн байсныг сонирхоорой.
Nara-ийн нүүрээ хөөсөөр цэвэрлэх бичлэг

Ингээд миний нүүр цэвэрлэгээний шат маань дуусч байгаа нь энэ дээ.

PS: Сүүлийн үед энэ тэндэхийн юм хум уншиж хараад байхад энэ нүүрээ угаахдаа электрон сойз их хэрэглэх болжээ. Дуулаад байхнээ гараар угааснаас 10 дахин үр дүнтэй цэвэрлэдэг гэнэ. Онлайнаар сэтгэгдэлүүд ч гэсэн их сайн үнэлгээтэй, хүмүүст мэдэгдэхүйц өөрчлөлт их гарсан, нүүр нь гэрэлтэх боллоо нтр гээд л хүний хорхой хүргээд байх болж. Судалж үзээд анхдагч мөн хамгийн сайн гэгдэх Clarisonic гээд брэндийхийг авах гэтэл ар гэрийн гачигдлаар хасагдлаа гэдэг шиг, нэг сайхан нартай өдөр хямдархаар нь авнаа гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй явна. Анхнаасаа энэ брэндийг хамгийн сайн гээд итгэцэн чинь өөрийг, алтернатив үнэтэйг нь авах гэхээр итгэл үнэмшил хүрдэггүй. Удахгүй авч хэрэглэж үзээд сэтгэгдэлээ хуваалцнаа. Хэрэв та бүхэн хэрэглэдэг бол бас сэтгэгдэлээ хуваалцаарай!


Credits: Begii

1 comment: