9/11/2016

Арьс арчилгааны алхамууд

Hiiii guys, it's been so long since my first memo,

Тэгэхээр өнөөдрийн арьс арчилгааны блогоо өглөө болон оройны гэж 2 хуваахаар шийдлээ.

Орой

1. Тоник
Тоник хэрэглэх шаардлагатай юу гэвэл тийм. Угаагч бидний нүүрэнд байх ёсгүй болон байх ёстой бүгдийг авч одсон байдаг учраас тоник эдгээрийг буцааж тэнцвэржүүлэх үүрэгтэй бүтээгдэхүүн нь юм. Түүнээс гадна үлдэгдэл бохирдолыг цэвэрлэнэ, арьсыг чийгшүүлнэ гэх мэт давхар давхар олон үйлчилгээтэй. Тэгэхээр тоникийг хэрэглэж эхлэх нь тийм ч муугүй хэрэг.
Миний хувьд  хольмог арьстай Т хэсгээр батга их гарах дуртай болохоор спирт ханхалсан тоникууд хэрэглэдэг байлаа. Жишээ нь Clinique - ийн 1 2 3 4 дугаарын тоникууд бүгд тэр чигээрээ спиртээр хийсэн юм шиг л. Нэлээн хэрэглэж байгаад батга хатаах гэхээсээ илүү арьсыг цочроож улам эмзэг болгоод байгаам шиг санагдаад хэрэглэхээ больсон. Тэгээд арай зөөлнийг хайж эхэлсэн.

Яг одоо миний хэрэглэж байгаа тоник бол Innisfree брэндийн Bija Anti-Trouble Skin. Хэдийгээр скин боловч энэ line-д бол тоникны үүрэг гүйцэтгэж байгаа. Бага зэрэг спиртын агууламжтай гэхдээ тун зөөлөн тоник. So far so good.

2. Сырүм/Эссэнси
Ер нь солонгосын арьс арчилгаан дээр ямар дарааллаар хэрэглэх вэ гэдэг асуулт дандаа гарч ирдэг. Хамгийн ойлгожтойгоор тайлбарлахад ер нь хамгийн шингэнээс нь эхэлж түрхэнэ гэж ойлгоход болно. Учир нь шингэж байх тусмаа арьсан хурдан шингэж илүү гүнд орж үйлчилдэг.
Сырүм/Эссэнси нь найрлагын хувьд хамгийн баялаг бөгөөд хамгийн шингэн нь учраас хамгийн эхэнд түрхэх учиртай билээ. Тухайн сырүм/эссэнси ямар зориулалттайгаас шалтгаалж хамгийн их үр дүн үзүүлэх бүтээгдэхүүн гэсэн үг. Сырүмийг шууд түрхдэг бол эссэнсийг хөвөнд шингээж түрхэх нь илүү үр дүнтэй гэж ярьдаг. Гэхдээ хувь хүний сонголт л доо.

Миний одоо хэрэглэж байгаа сырүм бол Innisfree Green Tea Seed Serum. Одоо бараг 2 жил гаран хэрэглэж байна, үнэхээр гоё сырүм, арьсанд маш сайн тэжээл өгдөг, над шиг хольмог арьстай хүнд яг тохирсон. Зөвхөн сырүм.ээ түрхээд унтаад босоод ирэхэд л нээх зөөлхөн, гэрэлтсэн сайхан болцон босч ирдэг.

Залуу байхын ганц сайхан юм нь арьсаа тордоод ирэхээр урамтай өнгө ордог. Тийм болохоор залхууралгүй сайн арчлаад байвал хөөрхий минь бас тийм ч яахаа алдсан эд биш шүүдээ, лол

3. Cкин & Лосион
Энэ алхам бол таны өөрийн сонголттой холбоотой. Илүү чийгшэл хэрэгтэй гэж үзсэн үед нэн ялангуяа хуурай арьстай хүмүүст илүү тохиромжтой үе шат гэж би боддог. Яг ямар үйлчилгээтэй юм гэвэл зүгээр л давхар чийгшил өгнө. Сырүм/эссэнсийг бодоход найрлага нь тийм ч баялаг биш боловч хоёуланг нь хослуулаад хэрэглэхэд  чийгшэл маш сайн өгч байгаа нь мэдэгдэнэ.

Скин нь илүү шингэж харин лосион нь тосыг бодоход шингэн боловч скин.ээсээ хамаагүй өтгөн байдаг. Брэнд болгон өөр өөрөөр нэрлэдэг болохоор заримдаа юу нь юугаа мэдэхээ байчихдаг. Жишээ нь Innisfree-д Skin & Lotion гэдэг бол Skinfood-д Toner & Emulsion гэж нэрлэдэг, гэхдээ бүгдээрээ л нэг л юмыг хэлээд байгаам л даа.

4. Маск
Ер нь бол долоо хоногт 2-3 удаа арьсныхаа онцлогт тохируулаад маск тавьж байх нь чухал. Маск яагаад тавих хэрэгтэй вэ гэвэл үү, илүү эрчимтэй арчилгаа үзүүлэх гэж, яг л хааяа нэг сайхан цагаан хоол идэх эрүүл мэндэд тустай байдаг шиг. За энэ нээх хамааралгүй жишээ авчуу үгүй юу, хаха. Юу ч гэсэн богино хугацаанд өндөр үр дүнд хүрнэ гэсэн үг.
Маскны талаар дараа тухтай шинэ пост бичнээ. Маскийг орой хэрэглэвэл хамгийн үр дүнтэй. Шөнөжин тэжээл ууж хононо гэсэн үг. :D

5. Тос
За бас л тосыг яагаад түрхэх хэрэгтэй вэ талаар ярилций. Тос нь бусад бүтээгдэхүүн дундаасаа хамгийн өтгөн нь учраас хамгийн сүүлд түрхэнэ. Тос хүний арьсанд тэжээл өгөхөөс гадна хамгаалалт болж өгдөг. Энэ нь өмнө түрхсэн бүтээгдэхүүнийг арьснаас гадагшилж ууршихаас хамгаалахаас гадна, гадны элдэв бохирдлоос мөн хамгаалах үүрэгтэй байдаг. Хамгийн сүүлийн хамгаалалтын давхарга гээд богиноор ойлгоход болно.
Хэт их хуурай арьстай биш л бол усан суурьтай тосыг сонгож түрхэх нь хамгийн оновчтой.

Би одоо Neogen White Clear Cream - ийг хэрэглэж байгаа, цайруулах үйлчилгээтэй тос, бага зэрэг тослог талдаа, тиймээс түрхэхдээ их нимгэн, маш нимгэн, тун нимгэн... :P

6. Зовхины тос
Энэ бол хамгийн чухал асуудал болоод байна нөхдөө, бидний хамгийн их арчилгаа тавьж мөнгө зарж байх хэрэгтэй бүтээгдэхүүн бол яах аргагүй зовхины тос мөн билээ. Нүүрний ганц булчингүй хэсэг учраас зүгээр л сул арьс гэсэн үг, гаднаас нь л арчилж чангалж татаж байхгүй бол дотроосоо ямар ч нэмэргүй. Яаж үрчлээгүй байх вэ гэвэл үүсгэхгүй байх хэрэгтэй, тэгэхийн тулд тос л түрхэх шаардлагатай. Угаасаа үрчлээ бол чийгшил дутагдаж хуурайшсанаас үүсдэг учраас үрчлээ суухаасаа өмнө маш сайн хамгаалж, одооноо эхэлж тос түрхэх нь чухал болжээ.
Нэн ялангуяа 25+ насныхаан, тос түрхэж эхлээчээ гэж хэлий, захий, сануулая, өөр зүйлгүй дээ... :P

Миний хэрэглэж байгаа Innisfree Green Tea Seed Eye Cream. Ер нь хамгийн үнэтэй бүтээгдэхүүн нь зовхины тос байдаг юм шиг, гэхдээ удаан хэрэглэдэг болохоор бас давгүй шүү

6. Бусад нэмэлт
Бусад нэмэлт бүтээгдэхүүнүүд бүх төрлийн мист, sleeping pack/шөнийн тос болон батганы эсрэг ойл/сырүм/эссэнси гэх мэт.

Хэрвээ та батгатай арьстай бол Manyo Factory Galactomyces Niacin нэг хэрэглээд үзээрэй, надад бол маш их таалагдсан, учир нь өмнө нь миний духаар айл нүүцэн юм шиг л жижиг том биржгэр батганууд их байдаг байлаа. Харин энийг түрхэж эхлээд маш дээрдсэн, батгануудаа тоолохоор хэмжээнд очтолоо багассан гэх үүдээ, 

Дүү маань хүртэл дуртай болоод сүүлийн хагас шил юм надад хүртэлгүй дууссан даа. So I definitely recommend it!

Sleeping pack-ууд бас дажгүй, сүүлийн үед арьсанд амархан шингэдэг, шөнө унтаж байхад арьсанд амьсгалах боломж олгодог, дээрээс нь тэжээл өгдөг ийм төрлийн бүтээгдэхүүнүүд маш олон болсон байна.

Та мэдээж дээр дурьдагдсан бүх алхамыг түрхэх албагүй шүү дээ, миний хувьд тухайн өдөр арьс маань хэр байгаагаас хамаараад маск тавиад арчлаад, эсвэл зөвхөн сырүмээ түрхээд л унтчихдаг гэх мэт өөр өөр. Тиймээс та бас өөрийн онцлогт тохируулж хэрэглэж болно, гэхдэ сырүм/эссэнси болон совхины тосоо мартахгүй байхыг дахин сануулий, :)


Өглөө

Оройны нүүр арчилгааны үе шатнаас нээх ялгараад байх юм байхгүй ч нүүр будахын өмнө учраас хүн бүр л өөрийнхөө онцлогт тааруулдаг байх.
Миний хувьд Сырүм -> Скин&Лосион эсвэл Тос -> Нарны тос -> Primer/кремны суурь гээд л хамаг юмаа түрхдэг. Учир нь крем түрхэхээр миний нүүр арзайгаад байдаг болохоор сайн гуужуулж, сайн чийгжүүлэх хэрэгтэй болдог.

Мартсанаас сүүлийн үед хөвөнд сырүм/эссэнси/мист шингээж байгаад барзайгаад байдаг хацар духан гэх мэт газраа наагаад 5мин орчим болгоод авбал арьс хамаагүй өөр байдгийг туршиж үзлээ. 

Мөн крем чинь сайн шингэж өгөхгүй бол бага зэрэг  тос эсвэл лосионтой 2/1 - ээр холиод түрхвэл мөн зүгээр.
Нарны тос бас бөөгнөрөөд байх магадлалтай болохоор тостой бага зэрэг хольж байгаад түрхвэл бөөгнөрөөд цайраад байхгүй амар байдаг.


Ер нь нарны тос, чийгшүүлэгч, крем нтрээ бүгдийг нь холиод түрхсэн ч болийшдээ, ер нь тэгж ярих юм бол сүүлийн үед бүгдийг нь ингэж холиод cushion гэдэг бүтээгдэхүүн гаргаад байгаа биз дээ. За энэ чинь нүүр арьчилгаа болохоос нүүр будалт биш шүүдээ, тэгэхээр одоо тайвширах хэрэгтэй, тайван тайван гол нь тайван...~~~~


Okay, өнөөдөр энэ хүрээд өндөрлий, та бүхэнд таалагдсан байх гэж найдаж байна. Одооноос эхэлж тогтмол бичиж байна аа.
Та бүхэн ч бас үнэтэй зөвөлгөө, санал сэтгэгдлээсээ хуваалцаж байгаарай.

Thanks,

No comments:

Post a Comment